Тусламж
Proptech Home, Proptech Staff, Proptech Guard апп ба вэб самбар
Апп ашиглахад асуудал гарвал доорх түгээмэл асуултыг уншина уу. Шийдэгдэхгүй бол бидэнд бичээрэй.
Бидэнтэй холбогдох
Имэйл: hello@banks.mn
Бид ихэвчлэн ажлын 1–2 өдрийн дотор хариулдаг.
Таны СӨХ-тэй холбоотой асуулт (нэхэмжлэхийн дүн, тоотын мэдээлэл гэх мэт)-ыг СӨХ-ийнхөө албанд хандана уу.
Аль апп-ыг ашиглах вэ
- Proptech Home — оршин суугчид.
- Proptech Staff — СӨХ-ийн ажилтнууд.
- Proptech Guard — харуул хамгаалалтын ажилтнууд.
Бүртгэлийг таны СӨХ үүсгэдэг. Нэвтэрч чадахгүй бол СӨХ-өөсөө урилга илгээх эсвэл бүртгэлтэй утасны дугаараа шалгахыг хүснэ үү.
Түгээмэл асуулт
Хэрхэн нэвтрэх вэ?
- Оршин суугч (Proptech Home): утасны дугаараа оруулж, SMS-ээр ирсэн нэг удаагийн кодыг оруулна. Имэйл хаягаа баталгаажуулсан бол имэйлээр код авч болно.
- Ажилтан ба харуул (Proptech Staff, Proptech Guard): утасны дугаар эсвэл имэйл, нууц үгээ оруулна. Хоёр шатлалт баталгаажуулалт идэвхтэй бол authenticator апп-ын (TOTP) кодыг оруулна.
Код ирэхгүй байна
- Оруулсан утасны дугаар СӨХ-д бүртгэлтэй дугаартай таарч байгааг шалгана уу.
- «Дахин илгээх» идэвхжих хүртэл хүлээнэ үү. Нэг дугаарт 10 минутад 3, цагт 5 хүртэл код илгээнэ.
- Имэйлээ баталгаажуулсан бол имэйлээр код авахыг оролдоно уу.
Нууц үгээ мартсан
Нэвтрэх дэлгэц дээрх «Нууц үгээ мартсан уу?»-г дарж, утас эсвэл имэйлээ оруулна. Имэйлээр (холбоостой) эсвэл SMS-ээр ирсэн кодоор шинэ нууц үг тохируулна.
Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Нэхэмжлэхээ нээж «QPay-ээр төлөх»-ийг дарж, банкны апп-аа сонгоно. Төлбөр хийгдсэний дараа нэхэмжлэх шинэчлэгдэж, e-Barimt баримт гарч ирнэ.
Дүн буруу гэж үзвэл СӨХ-ийн нягтлан бодогчид хандана уу.
Мэдэгдэл ирэхгүй байна
iPhone дээр Settings → Notifications хэсгээс тухайн Proptech апп-д мэдэгдлийг зөвшөөрнө үү. Android дээр Тохиргоо → Апп → Мэдэгдэл хэсгээс шалгана уу.
Бүртгэл, мэдээллээ хэрхэн устгуулах вэ?
«Хөрш» нийгэмлэгт нийтэлсэн нийтлэл, мессежээ «Хөрш»-ийн «Миний өгөгдөл» хэсгээс устгуулах хүсэлт гаргана.
Бүртгэлээ бүрэн устгах бол апп-ын «Профайл» → «Бүртгэл устгах» (веб самбарт «Аюулгүй байдал») хэсгийг ашиглана: бүх төхөөрөмжөөс шууд гарч, 30 хоногийн дараа хувийн мэдээлэл устгагдана. Нэвтэрч чадахгүй бол hello@banks.mn хаягаар хандана уу. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.
Аюулгүй байдлын асуудал мэдээлэх
Аюулгүй байдлын эмзэг байдал эсвэл сэжигтэй үйлдэл илрүүлбэл hello@banks.mn хаягаар дэлгэрэнгүй бичнэ үү.