Нууцлалын бодлого
Proptech Home (оршин суугч), Proptech Staff (СӨХ-ийн ажилтан), Proptech Guard (харуул хамгаалалт) мобайл апп ба Proptech вэб самбар
Энэхүү бодлого нь Proptech-ийн мобайл апп болон вэб самбарыг ашиглах үед бид ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэнтэй хуваалцаж, хэр удаан хадгалдаг, мөн та өөрийн мэдээллээ хэрхэн удирдах боломжтойг тайлбарлана. Асуулт байвал hello@banks.mn хаягаар бичнэ үү.
1. Бид хэн бэ, мэдээллийг хэн хариуцдаг вэ
Proptech нь сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-нд зориулсан программ хангамж бөгөөд оршин суугч, ажилтан, харуул хамгаалалтын мобайл апп болон СӨХ-ийн вэб самбараас бүрдэнэ. Proptech-ийг Altaic Atlas («бид») хөгжүүлж, ажиллуулдаг.
Таны СӨХ нь өөрийн оршин суугч, ажилтны хувийн мэдээллийн хувьд мэдээлэл хариуцагч байна. Proptech нь СӨХ-ийн даалгавраар, зөвхөн энэхүү бодлогод заасан зорилгоор мэдээллийг боловсруулна.
Мобайл апп-д өөрөө бүртгүүлэх боломжгүй — бүртгэлийг таны СӨХ үүсгэж, урилга илгээнэ.
2. Цуглуулах мэдээлэл
Бид үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг л цуглуулна:
- Бүртгэл: овог нэр, утасны дугаар, имэйл хаяг, дүр (оршин суугч, ажилтан, харуул), харьяалах СӨХ, тоот (орон сууц) ба гишүүнчлэл.
- Нэвтрэлт: нууц үг (зөвхөн хэш хэлбэрээр хадгална — эх нууц үгийг бид мэдэхгүй), хэдхэн минут хүчинтэй нэг удаагийн код, апп-ын үүсгэсэн санамсаргүй төхөөрөмжийн танигч, нэвтрэлтийн түүх (IP хаяг, төхөөрөмжийн загвар), push мэдэгдлийн токен.
- Төлбөр тооцоо: нэхэмжлэх, төлбөр, e-Barimt баримт.
- Таны үүсгэсэн агуулга: дуудлага (текст ба зураг), чат болон «Хөрш» нийгэмлэгийн нийтлэл, мессеж, хавсаргасан зураг, тоолуурын заалт ба зураг, зочны нэвтрэх эрх, тээврийн хэрэгслийн улсын дугаар, зогсоол ба хаалганы нэвтрэлтийн бүртгэл, хурал ба санал хураалтад оролцсон байдал.
- «Миний төхөөрөмж»: энэ боломжийг ашигладаг бол таны холбосон ухаалаг төхөөрөмжийн телеметр (заалт, төлөв).
- Камер ба зураг: камерыг зөвхөн таны илгээхээр сонгосон зургийг авах болон (Proptech Guard апп-д) QR код уншихад ашиглана. Зургийн сангаас зөвхөн таны сонгосон зургийг авна.
Бид таны байршил, харилцагчийн жагсаалт (contacts), зар сурталчилгааны танигчийг цуглуулдаггүй. Апп-д зар сурталчилгаа байхгүй; бид таныг бусад апп, вэб сайтаар мөшгидөггүй (tracking), мэдээллийг худалддаггүй, мобайл апп-д гуравдагч талын аналитик болон зар сурталчилгааны SDK ашигладаггүй.
3. Ашиглах зорилго
- СӨХ-ийн үйлчилгээ үзүүлэх: нэхэмжлэх ба төлбөр, дуудлага, мэдэгдэл, нэвтрэх хяналт (хаалга, зогсоол, зочин), «Хөрш» нийгэмлэг, хурал ба санал хураалт.
- Аюулгүй байдал: хууран мэхлэлт, урвуулан ашиглалтаас сэргийлэх, бүртгэлийг хамгаалах, үйлдлийн бүртгэл (аудит) хөтлөх.
- Хуулийн үүрэг: нягтлан бодох бүртгэл, татварын (e-Barimt) шаардлагыг биелүүлэх.
Таны мэдээллийг зар сурталчилгаа эсвэл профайл үүсгэх зорилгоор ашиглахгүй.
4. Хадгалалт ба хамгаалалт
Мэдээллийг DigitalOcean (хостинг үйлчилгээ үзүүлэгч)-ийн Сингапур дахь дата төвийн үүлэн серверт хадгалж, шифрлэгдсэн нөөц хуулбар үүсгэнэ. Сүлжээгээр дамжих мэдээлэл TLS-ээр шифрлэгдэнэ. СӨХ бүрийн өгөгдөл хоорондоо тусгаарлагдсан, мэдрэмтгий танигчийг шифрлэн хадгалж, хандалтыг зөвхөн эрх бүхий ажилтанд хязгаарлана.
5. Хадгалах хугацаа
Доорх нь платформын анхдагч хугацаа бөгөөд таны СӨХ зарим хугацааг богиносгож болно. Хугацаа дуусмагц мэдээллийг устгана.
- Нягтлан бодох бүртгэл ба аудитын бүртгэл, e-Barimt баримт — хуулийн дагуу 10 жил хүртэл.
- Нэвтрэлтийн түүх — 2 жил хүртэл.
- Мэдэгдэл — 1 жил хүртэл.
- Дуудлагын зураг, дохиоллын бичлэг — 5 жил хүртэл.
- Чатын мессеж — анхдагчаар 2 жил (СӨХ 90 хоногоос 5 жил хүртэлх хугацаа тохируулж болно).
- «Хөрш» нийгэмлэгийн нийтлэл — устгах хүртэл.
- «Миний төхөөрөмж»-ийн телеметр — 90 хоног хүртэл.
- e-Barimt сугалааны мэдээлэл — 1 жил хүртэл (баримт өөрөө 10 жил хадгалагдана).
7. Таны эрх ба бүртгэл устгах
Та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах эрхтэй. Мэдээлэл буруу бол СӨХ-тэйгээ эсвэл бидэнтэй холбогдоно уу.
«Хөрш» нийгэмлэгт нийтэлсэн нийтлэл, мессежээ «Хөрш»-ийн «Миний өгөгдөл» хэсгээс устгуулах хүсэлт гаргаж болно.
Бүртгэл устгах: Proptech апп-ын «Профайл» → «Бүртгэл устгах», эсвэл веб самбарын «Аюулгүй байдал» хуудаснаас бүртгэлээ өөрөө устгах хүсэлт гаргана. Хүсэлт гаргахын өмнө одоогийн нууц үгээ (нууц үггүй бол утас эсвэл имэйл рүү тань ирсэн нэг удаагийн кодыг) оруулж баталгаажуулна.
- Хүсэлт гаргамагц бүх төхөөрөмж дээрх нэвтрэлт шууд хаагдаж, push мэдэгдэл зогсоно. Хүлээлтийн хугацаанд дахин нэвтрэх боломжгүй.
- Хүлээлтийн хугацаа 30 хоног. Энэ хугацаанд бүртгэлтэй имэйл хаягаасаа (эсвэл утасны дугаараа дурдаж) hello@banks.mn хаягаар хандвал хүсэлтийг цуцалж, нэвтрэх эрхийг сэргээнэ.
- Хугацаа дуусмагц таны нэр, утасны дугаар, имэйл, нууц үг, нэвтрэлтийн сесс, push токен, «Хөрш» нийгэмлэгт нийтэлсэн нийтлэл, чатын мессеж ба зураг устгагдаж, бүртгэл нэргүй («Устгагдсан хэрэглэгч») болно.
- Хуулиар хадгалах мэдээлэл устахгүй: төлбөр, нэхэмжлэх ба нягтлан бодох бүртгэл (хуульд заасан хугацаа буюу 10 жил хүртэл), e-Barimt баримт, аудитын бүртгэл, СӨХ-ийн санал хураалтын үр дүн. Эдгээр нь таны нэвтрэх бүртгэлтэй биш, орон сууц (тоот)-тай холбоотой хадгалагдана.
Апп-д нэвтэрч чадахгүй бол бүртгэлтэй имэйл хаягаасаа (эсвэл бүртгэлтэй утасны дугаараа дурдаж) hello@banks.mn хаягаар хүсэлт илгээх, эсвэл СӨХ-дөө хандаж болно. Бид таны хэн болохыг баталгаажуулсны дараа ижил журмаар шийдвэрлэнэ. СӨХ-ийн оршин суугчийн бүртгэлд байгаа мэдээллийн талаар СӨХ-тэйгээ шийдвэрлэнэ.
8. Хүүхдийн нууцлал
Бүртгэл 18 ба түүнээс дээш насны хүмүүст (СӨХ-ийн гишүүн, оршин суугч, ажилтан) зориулагдсан. Үйлчилгээ хүүхдэд чиглээгүй бөгөөд бид хүүхдийн хувийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй. Хүүхдийн мэдээлэл бидэнд өгөгдсөн гэж үзвэл hello@banks.mn хаягаар мэдэгдэнэ үү — бид устгана.
9. Бодлогын өөрчлөлт ба холбоо барих
Бодлогод өөрчлөлт оруулбал энэ хуудсанд шинэчилсэн огноог тэмдэглэж, чухал өөрчлөлтийн талаар апп эсвэл СӨХ-өөр дамжуулан мэдэгдэнэ.
Холбоо барих: hello@banks.mn